Lexus Mongolia-ийн сүндэрлүүлсэн "GX Experience Space"

Шинийг бүтээнэ гэдэг тийм ч хялбар ажил биш билээ. Ялангуяа олныг хамарсан ажлыг санаачилна, бодит болгоно гэдэг хүндхэн даваа. Магад тийм ч учраас энэ төрлийн үйл хэрэг цөөн байдаг болов уу. Энэхүү нийтлэлээр саяхан их хотод маань сүндэрлэсэн, Lexus Mongolia-ийн "GX Experience Space" байгууламжийг онцлон танилцуулж байна.
Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлээд жил хагасын нүүрийг үзэж буй Lexus брэнд (Тоёота Сейлс Монголиа ХХК) хэрэглэгчдийнхээ амьдралд үнэ цэн, гайхалтай туршлагуудыг нэмж, автомашины салбарт шинэ салхи, бүтээлч санаа, зоримог өөрчлөлтийг авчирсан нээлтийг хийсэн нь энэхүү "GX Experience Space" байгууламж юм.
Тэд өнгөрсөн оны нэгдүгээр сард Lexus брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийг хийсэн бол мөн тус оны гуравдугаар сард шинэчлэгдсэн RX автомашиныг танилцуулсан билээ.

Харин энэ удаа шинэчлэгдсэн GX автомашиныг “GX Experience Space” хэмээх түр байгууламжаар дамжуулан 14 хоногийн турш олон нийтэд танилцууллаа. Юун түрүүнд уг байгууламжийн гол дүр, Монголд албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй Lexus GX 550 автомашинтай танилцъя.
Lexus
GX 550

Lexus брэнд GX автомашины загвартаа 14 жилийн дараа анх удаа бүрэн шинэчлэл хийж, худалдаанд гаргаж байгаа нь энэхүү GX 550 юм.
2024 оны GX нь платформ, дизайн, салон гээд бүх талаасаа шинэчлэгдэж, орчин цагийн дэвшлүүдийг багтаасан бөгөөд бартаат болон засмал замын алинд ч тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр бүрдүүлжээ. Тэр дундаа Монголын нөхцөлд нэн зохицох тул автомашин сонирхогчдын дунд тун эрэлт өндөртэй байгаа аж.
Дэлгэрэнгүй унших: Lexus GX 550: Бартаат замаар ч тухтай давхиж болно
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
“Overtrail төсөл болон уг төслийн анхны загваруудын нэг GX 550 Overtrail автомашиныг албан ёсоор танилцуулж байгаагаа дуулгахад таатай байна.
Монгол бол өдөр тутамд нь адал явдал тохиолддог улс. Тийм ч учраас бартаат замыг ая тухтай туулж чадах энэхүү автомашин хүчирхэг, бат бөх, тансаг байдлаараа таны таашаалд нийцэх болно.
Монгол нутгийн олон янз байгалийн тогтоц болон уур амьсгалын эрс тэс байдал нь GX 550 Overtrail-ийг хөлөглөх томоохон шалтгаан бөгөөд энэхүү төмөр хүлэг таны хүлээлтээс хэд дахин давна гэдэгт эргэлзэхгүй байна."


ХЭВШМЭЛ БАЙДЛЫГ ЭВДСЭН НЭЭЛТ
Автомашины нээлт ихэвчлэн том танхимд цөөн хэдэн хүмүүсийн дунд л болдог. Шинэ санаа, оновчтой шийдлээрээ ямагт ялгардаг Lexus брэнд энэхүү тогтсон хэв маягийг эвдэж, GX 550 автомашины нээлтдээ зориулан “GX Experience Space” байгууламжийг Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Khan Tower-ийн урд талбайд 14 хоногийн турш сүндэрлүүлсэн юм.
“GX Experience Space” байгууламж бол Монголд анх удаа автомашины нээлтэд зориулан бүтээсэн immersive space буюу тусгай орон зайтай байгууламж.
Энэхүү байгууламжийн гол хэсэгт бартаат замаар ая тухтай давхих боломжийг олгох Lexus GX 550 Overtrail-ийг байршуулжээ. Нийт 14 хоногийн хугацаанд 7,000 гаруй хүн хүрэлцэн ирж, уг автомашиныг ойроос шинжиж, дотор нь сууж, бодитоор мэдрэхээс гадна Lexus брэндийн түүхийн талаар товч мэдээллийг үзүүлэнгийн хэсгээс авсан байна.






"GX Experience Space”-ийн хамгийн онцлууштай нь дэвшилтэт технологиудыг хослуулан байгууламж дотроо цоо шинэ, өвөрмөц ертөнц бүхий immersive space буюу тусгай орон зайг бүрдүүлсэн явдал байлаа.
Immersive space гэдэг нь дуу, дүрс, гэрэл, үнэр зэргээр дамжуулан тухайн хүнийг бүрэн автуулах тусгай орон зай юм. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн технологи хүчээ авч, брэндүүд өөрсдийн өгөх үнэ цэнээ ийм байдлаар сурталчлан таниулдаг болоод байна.
"Experience Amazing буюу “Гайхамшгийг бодитоор мэдэр” гэх уриа үг нь зөвхөн Lexus брэндийн автомашинаас гадна брэндийн зүгээс зохион байгуулдаг бүх л төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаанд шингэсэн байдаг.
Тийм ч учраас бид GX 550 автомашины нээлтийг Монгол Улсад албан ёсоор хийхдээ яаж энэхүү гайхалтай мэдрэмжийг төрүүлэх талаар гүнзгий бодож, судалгаа хийсэн юм.
Үр дүнд нь тус автомашиныг олон нийтэд нээлттэй байдлаар, тусгай проектор, дуу дүрстэй, бартаат зам, байгаль эх дэлхийг санагдуулам тусгай орчинд танилцуулах санаа төрсөн. Ийнхүү Монголын салбар бүрдээ шилдэгт тооцогдох бүтээлч баг хамт олонтой хамтран ажиллаж урьд өмнө нь байгаагүй, энэхүү шинэлэг байгууламжийг босгосон билээ.
14 хоногийн хугацаанд "GX Experience Space" байгууламжаар зочлон манай брэнд болон GX 550 автомашинтай маань танилцсан бүх хүмүүст баярлалаа. Lexus Mongolia-ийн зүгээс цаашдаа ч гэсэн хэрэглэгчдэдээ брэндийн үнэ цэн, философио танилцуулах, шинэ соёлыг түгээх олон, олон үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ дуулгахад таатай байна."


ЯАГААД БҮТЭЭВ?
Lexus брэнд автомашины нээлтдээ зориулан бүхэл бүтэн байгууламж сүндэрлүүлсэн нь тэдний брэндийн итгэл үнэмшил, утга учиртай салшгүй холбоотой.

Дээд зэргийн чанар, нарийн инженерчлэл, өндөр гүйцэтгэлийг үндэс сууриа болгосон Lexus брэнд 2017 онд брэндийн уриа үгээ “Experience Amazing” буюу “Гайхамшгийг бодитоор мэдэр” болгож өөрчилсөн нь энэ бүхний суурь шалтгаан.
Lexus брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Такүми зарчим болон Омотэнаши философийг бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ шингээсээр ирсэн.

Товчхондоо, Такүми гэдэг нь Lexus брэндийн 60,000 цаг буюу 30-аас дээш жилийн туршлагатай мастер урчуудын хичээл зүтгэлийг илэрхийлэх ойлголт билээ. Харин Омотэнаши гэдэг нь үйлчлүүлэгч болгоныг гэртээ ирсэн зочин мэт хүндлэх сэтгэлийн илэрхийлэл гэж хэлж болно.
Дэлгэрэнгүй унших: Lexus брэндийг тайлбарлах нь: Гайхамшгийг бодитоор мэдэр
Ийм ч учраас Lexus брэнд Такүми урчуудын ээлжит бүтээл GX 550 автомашиныг Омотэнаши философийн дагуу, брэндийн уриа үгийн утга агуулгаа шингээж, сонин содон, гайхалтай мэдрэмжийн хамтаар танилцуулахыг зорьжээ.
ХЭРХЭН БҮТЭЭВ?

Байршил
"GX Experience Space"-ийг байгуулахдаа олон хүнд хүртээмжтэй байх зорилгоор хотын хөл хөдөлгөөн ихтэй байршлуудын нэг болох 120 мянгатын Khan Tower-ийн урд талбайг сонгожээ.

Архитектурын шийдэл
Lexus GX 550 автомашин нь хот, хөдөөгийн алинд ч өндөр гүйцэтгэл, дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх хосолмол шинж чанартай. Иймд танилцуулах байгууламжийг уг шинж чанарын бодит биелэл болгон их хотын хөл хөдөлгөөн ихтэй, завгүй бүсээс хөдөө газар, байгальд шилжүүлэх “portal” консепцоор боловсруулжээ. Байгууламжийн гадна талыг сонирхол татах үүднээс холоос харахад зэрэглээ мэт бүтээж харин дотор талыг бартаат зам, хөдөө нутгийг санагдуулам байдлаар тохижуулжээ.

Lexus GX Experience Space - How Architecture
Мөн түр хугацааны байгууламж учир байрших хугацаа дууссаны дараа хог хаягдал гаргахгүй байх тал дээр анхаарч, дахин ашиглах материалууд ашиглан хамгийн хөнгөн бөгөөд төсөр байлгахаа ч мартсангүй.


Immersive space
Зочин бүрдээ мартагдашгүй мэдрэмж өгөхийн тулд тусгай проектороор гарах гурван төрлийн 3D дүрсийг бэлдсэн байна. Эхнийх нь Япон улсын үндэсний бэлгэдэл болсон Сакура цэцэг, хоёр дахь нь Монгол уламжлалыг мэдрүүлэх абстракт дүрсүүд, харин сүүлд нь нь элс зүсэн давхих GX автомашиныг хажуу болон хойд талаас нь харуулжээ.



LED дэлгэц
Мэдээж аливаа байгууламж гадна талаасаа зөрөн өнгөрөх хүмүүсийг татах ямар нэгэн онцлогтой байх ёстой. Үүнд зориулж LED дэлгэцүүдийг байршуулан түүн дээр GX автомашины онцлогт тохирсон дүрсүүдийг толилуулжээ.


Дуу хөгжим
Хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлэх суваг бол гарцаагүй дуу хөгжим. Тиймээс байгууламжийн дотор зочлоход сонсогдох дууг проекторын дүрсүүдтэй уялдуулж, Монгол ардын аялгууг орчин үеийн электроник хөгжимтэй хослуулан шинээр зохиожээ.
Танилцуулга материал
Уг бүтээн байгуулалт, нээлтийн арга хэмжээ нь харагдах талаасаа шинэлэг байгаад зогсохгүй зорин ирсэн зочдодоо дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа хэлбэр нь ч шинэлэг байв. Учир нь тэд Lexus GX 550 автомашины давуу тал, Lexus брэндийн үүсэл, үнэ цэнийн тайлбар, албан ёсны борлуулагчдын мэдээлэл зэрэг чухал бүхнийг агуулсан сониныг бүтээжээ.


ҮР ДҮН
Ийнхүү Lexus Mongolia-ийн санаачилж, 10 орчим байгууллагын 100 гаруй залуусын хичээл зүтгэл, сэтгэл зүрх шингэсэн "GX Experience Space" байгууламж тун амжилттай сүндэрлэж, олон мянган хүнд гайхалтай нэгэн мэдрэмжийн төрүүлж чадсан билээ. Тэдгээрийг илтгэх зарим бичлэгийг таалан үзнэ үү.
"GX Experience Space" байгууламж нь автомашины нээлтээс давж Монгол залуус дэлхийн томоохон брэндийн стандартыг хангаж, эх орондоо нутагшуулан хэрэглэгчдэдээ түгээж, хамтран хөгжүүлж чаддагийн томоохон баталгаа болсон юм.
Нийтлэлийнхээ төгсгөлд хүрэлцэн ирсэн их хотын иргэддээ, мөн энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн Lexus Mongolia, Тоёота Сейлс Монголиа ХХК-ийн хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье.
Байгууламжийг сүндэрлүүлсэн баг, хамт олон:
Lexus брэндийн албан ёсны дистрибьютер: Тоёота Сейлс Монголиа ХХК
Lexus брэндийн албан ёсны дилер: Lexus Таван Богд, Lexus Мөнххада
Нээлтийн хамтран зохион байгуулагч: Аригү Медиа ХХК
Архитектурын зураг, хийцлэл: H.O.W architecture
Барилгын ажил: Gorilla Agency
Проектор 3D visual: Steppe Amusement, Visual Artist Tsamba
Хөгжим: Bodikhuu
Хэвлэмэл сонин: Unread
LED дэлгэц, visual: Mainstage, Visual Artist Билгүүн
Газрын зөвшөөрөл: Хаан цамхаг, Хурд Групп
